MDRC

МХСДТ-ийн Удирдах Зөвлөлийн дарга Ц. Батбаяр Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдов.

ШУА-ийн ээлжит Их чуулган болж өндөрлөлөө. Тус хурлаар ШУА-ийн 2020 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, мөн ШУА-ийн шинэ гишүүдийг сонгох сонгууль явагдлаа.  

ШУА-ийн гишүүн сонгох сонгууль  2 жилд нэг удаа явагддаг бөгөөд өнөө  жил дараах 12 эрдэмтэн нэр дэвшлээ.

1.     Ц.Баатар /эдийн засгийн шинжлэх ухааны доктор/

2.    Ц.Батбаяр /түүхийн шинжлэх ухааны доктор/

3.     З.Батсүх /мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор/

4.    Г.Батхүрэл /эдийн засгийн шинжлэх ухааны доктор/

5.     Ж.Даваасамбуу /физик-математикийн шинжлэх ухааны доктор

6.    Б.Дагвацэрэн  /анагаахын шинжлэх ухааны доктор/

7.    Ц.Нанзад /техникийн шинжлэх ухааны доктор/

8.    С.Нарантуяа /химийн шинжлэх ухааны доктор/

9.    Ж.Норовсүрэн /биологийн шинжлэх ухааны доктор/

10.  Н.Тогтохбаяр /Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор/

11.  Н.Энхболд /биологийн шинжлэх ухааны доктор/

ШУА-д  өдгөө 58 академич хэргэмтэй эрдэмтэн байдаг бөгөөд Их чуулганд 56 академич оролцож санал өглөө   ШУА-ийн гишүүн сонгох журмын дагуу нууц санал хураалт явуулж их чуулганд оролцсон гишүүдийн ¾ ба түүнээс дээш гишүүдийн санал авсан нэр дэвшигчийг академийн гишүүнээр сонгодог дүрэмтэй.  

 

Энэ дүрмийн дагуу дээрх 12 эрдэмтнээс Ц.Батбаяр 79.2    хувь,  Ж.Даваасамбуу 81.4 хувь, Ц.Нанзад 78.4 хувь,  Ж.Норовсүрэн 88.6 хувь, Н.Тогтохбаяр 77.3 хувийн саналаар тус тус сонгогдлоо.

Сонгогдсон гишүүдийг Монгол улсын ерөнхийлөгчид уламжилж академич хэргэм олгодог уламжлалтай билээ.  

Чуулганы төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ:  Академийн Их чуулган хэлэлцсэн асуудлынхаа талаар хууль дүрмийн хүрээнд зохих шийдвэрээ гаргалаа.  Юуны өмнө энэ чуулганаар Шинжлэх ухааны академийн гишүүнээр шинээр сонгогдсон 5 эрдэмтэндээ нийт академичдийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж Монгол улсын шинжлэх ухааны төлөө улам их эрч хүчтэй зүтгээрээ” хэмээн  ерөөлөө.  

ЦЭДЭНДАМБЫН БАТБАЯР /Түүхийн шинжлэх ухааны доктор/

Ц.Батбаяр нь ХХ зууны Монголын түүх, ялангуяа гадаад харилцаа, геополитикийн судалгааг чанарын шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх зорилгоор монгол, орос, англи, хятад, япон зэрэг олон хэлээрх дэлхийн олон оронд хадгалагдаж буй Архивын анхдагч эх сурвалжийг түүх, геополитикийн үүднээс судалж, онол арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, томоохон суурь бүтээлүүд туурвиснаар өөрийн гэсэн дэг сургууль бий болгох ажлын суурийг тавьсан.

Монголын түүхийн шинжлэх ухаанд ХХ зууны түүхийн зарим асуудлыг шинээр дэвшүүлэн тавьж, шинэ дүгнэлт гаргалгаа хийж, зохиогчийн эрхийн гэрчилгээ авчээ.  Үүнд: Богд хаант Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”, 1935-1937 оны БНМАУ-Манжгогийн хилийн яриа хэлэлцээ, Халхын голын дайныг тойрсон их гүрнүүдийн геополитикийн асуудал, дэлхийн II дайны төгсгөлд Их гүрнүүд БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар баримталсан байр суурь, “хүйтэн дайны” үеийн Зөвлөлт-Монгол-Хятадын гурамсан харилцааны зөрчил өрнөл, “Гуравдагч хөрш”-ийн бодлогын түүхэн залгамж холбоо зэргийг судалж нэг сэдэвт зохиолууд туурвисан.

 

Нийт 22 нэг сэдэвт зохиол, 13 хамтын бүтээл, 70 эрдэм шинжилгээний өгүүлэл, 34 илтгэл хэвлүүлснээс гадна олон улсын судалгааны индекстэй, мэргэжлийн түвшинд сонгон шалгаруулж хэвлэгддэг хамтын бүтээлд 5 бүлэг, мэргэжлийн сэтгүүлд 14 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, гадаад дотоодын судлаачид сүүлийн 5 жилд 60 орчим удаа ишлэл авчээ. Түүний бүтээлүүд ОХУ, Япон, Энэтхэг, БНХАУ, БНСУ-д орчуулагдан хэвлэгджээ.

 

Contact us

MDRC - Mongolian Development Research Center

  • Hot line: (976-11) 315686

Connect with us

We're on Social Networks. Follow us & get in touch.